2004 оноос эхлэн унадаг дугуйгаар дэлхийг тойрон аялж яваа Энэтхэг улсын иргэн  Сомен Дебнат манай улсад хүрэлцэн ирээд байна.

Түүний аяллын зорилго нь ХДХВ / ДОХ-ын эсрэг хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэх бөгөөд тэрээр 14 насандаа “ДОХ нь хорт хавдраас илүү үхлийн аюултай” гэсэн нийтлэл уншсан нь  энэхүү сайн үйлсийн аяныг эхлүүлэхэд хүргэжээ. Соменийн эрхэм зорилго бол эх орныхоо иргэдэд ХДХВ/ДОХ-ын талаар мэдлэг олгох, энэхүү мэдээллийг дэлхийн хэмжээнд түгээх явдал юм.

Зургаан тивийн 154 орноор аялан 168,000 км замыг унадаг дугуйгаар туулаад байгаа тэрээр 2020 оны 12 дугаар сар гэхэд дэлхийн 191 улсаар аялж дуусгах төлөвлөгөөтэй бөгөөд аяллаа өндөрлөсний дараагаар эх орон руугаа буцан дэлхийгээр аялсан түүхээ ном болгон бичихээр төлөвлөөд байгаа юм.

Очсон газар болгоныхоо талаар өөрийн нийгмийн сүлжээгээр хуваалцдаг тэрээр Улаанбаатар хотын талаар өөрийн аялсан туршлагаасаа нийгмийн сүлжээндээ тавьсан нь дэлхийн өнцөг булан бүрийн олон мянган дагагчдад нь хүрсэн байна.

Дугуйгаар аялагч Сомен Дебнат-ын талаар доорх линкээр илүү тодорхой мэдээлэл авч болно.

https://www.telegraph.co.uk/news/newstopics/howaboutthat/6510505/Taliban-captive-won-his-release-by-cooking-curry.html.

Somen Debnath видео үзэх: http://tourism.ub.gov.mn/?p=8863

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here