“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын гадна талбайд нисэх загварын спорт тэмцээн, шоу үзүүлбэр энэ жил 3 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Томчууд, хүүхдүүдийн үзэх дуртай “BUYANT-UKHAA AIR SHOW”-г энэ жил 2023 оны тавдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд  бэлтгэл ажлаа хангаж байгаа ажээ.

     Уг арга хэмжээний хүрээнд  спорт сонирхогчид, томчууд хүүхдүүд хүрэлцэн ирж,  олон төрлийн агаарын хөлөг, нисдэг тэрэгтэй танилцах, шүхрийн үзүүлбэр, нисэх загварын шоу үзүүлбэр, үзэсгэлэн худалдааг үзэж сонирхохын сацуу музей үзэж, онгоцоор нисэх боломжтой байдаг. Мөн урлагийн тоглолт үзэж сонирхдог билээ. 

  “BUYANT-UKHAA AIR SHOW” дараах хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдах юм байна. Үүнд:

  • Анх удаа байлдааны МИГ-29 онгоцны үзүүлбэр
  • Шүхрийн үзүүлбэр
  • Байлдааны онгоцтой танилцах
  • Агаарын эрэн хайх ажиллагаа
  • Онгоцоор нисэх боломж
  • Нисэх салбарын үйл ажиллагаатай танилцах
  • Мэргэжил сурталчлах
  • Нисэх загварын тэмцээн, үзэсгэлэн, худалдаа
  • Жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа
  • Хүүхдийн тоглоомын хэсэг
  • Нисэхийн музей болон UB art gallery үнэгүй үзэх эрх
  • Азтай үзэгч олон олон бэлгийн эзэн
  • Гадаадын болон дотоодын алдартай DJ нүүд
  • Урлагийн тоглолтоос бүрдсэн 2 өдрийн шоу арга хэмжээ болох юм.

 “BUYANT-UKHAA AIR SHOW 2023” арга хэмжээний үеэр иргэдэд ямар ч төрлийн согтууруулах ундаа худалдан борлуулахгүй болохыг ИНЕГ-аас албан ёсоор мэдэгдэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here