Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн албанаас иргэдийн экологийн  боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд” төслийг  зургадугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Уг төслийн хүрээнд “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 3 дугаар зүйл “Газар, түүний хөрсийг аливаа нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх” тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, мөн дээрх төслийн “Амьдралын зөв хэв маяг” бүлгийн “Хотын болон аяллын дүрэм, Хог хаягдлын алтан дүрэм” сэдвээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийж байна.

“Байгаль эн тэргүүнд, Хогоор бүү хорло” аянд жирийн иргэдээс эхлээд урлаг, соёл, спортын төлөөлөл, төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллага энэ аянд нэгдэж, “Хогоор бүү хорло” хэмээн уриалах болсон.

Тэгвэл энэхүү аянд “Монгол коммент” нэвтрүүлгийн сэтгүүлч М. Батбилэг, П. Пүрэвжаргал нар нэвтрүүлгийн үеэр иргэд та бүхнийг идэвхтэй оролцон байгаль хамгаалах иргэний үүргээ биелүүлэхийг уриаллаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here