Хаврын тэргүүн сарын Шинийн нэгний өдөр 100% ирцтэй ажиллаж буй Таван толгой түлш ХХК-ийн инженер, техникийн ажилтнууд, ажилчид, удирдлагууд, савлагчид, жолооч нар, борлуулагчид, нийслэлчүүдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлье. Өнөөдөр тэд 3150тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэлээ.

Эх орон, ард түмнийхээ төлөө үеийн үед ийм л Монгол залуус хөдөлмөрлөж, зүтгэж, хөлс хүчээ урсгаж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Нийслэлийн удирдлагууд, 6000 гаруй нутгийн захиргааны байгууллагын ажилтнуудтайгаа ард иргэдийн аюулгүй, ая тухтай, энх тунх амьдралын төлөө 24 цагаар ажиллаж байна.

Posted by Munkhjargal Dashnyam on 2020 m. vasario 24 d., pirmadienis

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here