Уг нөхөн төлбөр нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын малчин О.Энхбаярын дансанд орсон байгаа бөгөөд батламжийг гардуулан өгч, малын индексжүүлсэн даатгалд хамрагдаж, хариуцлагатай хандсан явдалд болон малчиддаа энэхүү даатгалыг сурталчлан таниулан үлгэр жишээ байсанд талархсанаа “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан илэрхийллээ.
Үндэсний статистикийн хорооноос 2023 оны хагас жилийн мал тооллогын албан ёсны дүн мэдээг 6 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн эхний хагас жилийн мал тооллогоор Монгол Улсын хэмжээнд нийт малын 14.1 хувь буюу 9,1 сая толгой мал хорогдсон байна. Хамгийн өндөр хорогдол нь Сүхбаатар аймагт 4,1 тэрбум нөхөн төлбөр олгож байна. Төр засаг болон Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн зүгээс малчин түмэндээ халуун сэтгэлийн хандив тусламж илгээж байсан байна.




