Багануур дүүрэгт COVID-19 сэжигтэй тохиолдол өнөөдөр бүртгэгдсэн. Багануурын тус иргэн нь энэ сарын 22-ны өдөр БНСУ- аас ирсэн ба өнөөдөр хоолой өвдсөний улмаас өөрөө эмнэлэгт хандсанаар тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс яаралтай тусгаарлан, шинжилгээ авч ХӨСҮТ-д илгээсэн байна.
Тухайн иргэн ирсэн өдрөө Налайх дүүргийн 8 дугаар хороонд байх эгчийнхээрээ орсныг тандалт судалгаагаар илрүүлэн зөвлөмж өгч ариутгал хийн 24 цагаар хорио тогтоолоо. Налайх дүүргийн тус айлд сар шинийн баярын өдрөөр зочилж ирсэн 4 айлыг ч мөн тандалт судалгаагаар илрүүлэн хорио тогтоогоод байна.
Багануур дүүргийн иргэний шинжилгээний хариу маргааш гарах юм. Одоогоор хөл хорио тогтоосон айл өрхийн гишүүдэд ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй.

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим айл өрх, байранд ийнхүү яаралтай хөл хорио тогтоосон гэдгийг зөвөөр ойлгож, хуурамч мэдээлэлд автахгүй байхыг хүсье.
Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа заавал зүүх, гараа маш сайн угаах, гараа ариутгаж өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахыг уриалж байна.

Эх сурвалж: Налайх дүүргийн ЗДТГ / https://www.facebook.com/nalaikhzdtg/

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here