Шинэ мэдээлэл:
СOVID-19 вирусын тархалтын эсрэг гадаад орнуудын хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээллийг ДТГ-уудаас ирүүлсэн болон интернэтийн эх сурвалж дээр үндэслэн 2020.02.25-ны 08.00 цагийн байдлаар шинэчлэн мэдээлье.
ТОВЧ ТОЙМ (02/24): БНХАУ-аас гадна хамгийн их нас барсан тохиолдол ИРАН (12)-д гараад байна
Тохиолдол нэмэгдсэн: БНСУ (+231), Итали (+92), Иран (+18), (Япон +5), Хонконг (+5), Кувейт (+3), Оман (+2), Сингапур (+2), Тайвань (+2), АНУ (+1), Афганистан (+1), Бахрейн (+1), Израиль (+1), Ирак (+1), Канад (+1)
Анхны тохиолдол илэрсэн: Афганистан, Бахрейн, Кувейт, Ирак, Оман
Нас барсан: Иран (+4), Итали (+4), БНСУ (+2)
Зорчих хориг тогтоосон:
Австрали: 02/29 хүртэл эх газрын Хятадад сүүлийн 14 хоног зорчсон гадаадын бүх иргэнийг нэвтрүүлэхгүй
Австрали, Тайвань: БНСУ, Японд зорчихдоо өндөр сонор сэрэмжтэй байх
Австри: Италийн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөний түр зогсоож, сэргээсэн.
АНЭУ: Иргэдээ Иран, Тайланд зорчихыг хориглосон
Афганистан: Герат мужид онцгой байдал зарласан
Бруней, Их Британи, Казахстан, Катар, Макао, Оман, Туркменистан, Уганда, Этиоп: БНСУ-д зорчсон бүх улсын иргэнийг 14 хоног тусгаарлана
Бахрейн, Кирибати, Самоа, Хонконг: БНСУ-д сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын бүх иргэнийг нэвтрүүлэхгүй
Израиль, Иордан: БНСУ, Японд сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын бүх иргэнийг нэвтрүүлэхгүй
Ирланд, Серби, Унгар, Хорват: Италид халдвар илэрсэн бүсүүд зорчихгүй байх
Кувейт: БНСУ, Ирак, Итали, Тайланд чиглэлийн нислэгүүдээ зогсоосон
Оман, Тажикистан: Иран чиглэлийн нислэгүүдээ зогсоосон
Хонконг: Онц шаардлагагүй тохиолдолд БНСУ-д зорчихгүй байх,
Шинэ Зеланд: Эх газрын Хятадад сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын бүх иргэнийг нэвтрүүлэхгүй шийдвэрээ 03/03 хүртэл сунгасан, мөн 02/25-с эхлэн “Diamond Princess” хөлөг онгоцоор зорчиж, бууснаас хойш 14 хоногийн хугацаанд гадаадын бүх иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй
Энэтхэг: Онц шаардлагагүй тохиолдолд Сингапур зорчихгүй байх