Явсан орсон газар бүртээ үр дүн гарахын төлөө ажилладаг. Өчигдөр багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Монхимо” ХХК-ий эмийн үйлдвэрт ажиллах үеэр үйлдвэрийн захирал Ариунаа
санитол үйлвэрлэлийн үндсэн түүхий эд спирт олдохгүй байгааг дуулаад АПУ компанийн удирдлагуудтай даруй утсаар ярьж 10 т ийг нийлүүлэхээр боллоо.
👍Өнөөдөр 3 т хүнсний спирт очсон сайхан мэдээ байна.
Монголдоо төдийгүй гадаадад олон нэр төрлийн биологийн идэхвхит эм, эмийн бүтээгдэхүүнээ худалдаалдаг,
ариутгал халдваргүйжүүлэлтийн болон бусад бүтээгдэхүүн эм бэлдмэл үйлдвэрлэдэг энэ үйлдвэр нь Гамшиг эрсдлийн өндөржүүлсэн бэлэн байдалтай байгаа энэ цагт тус үйлдвэрийн гол бүтээгдэхүүн болох гар ариутган халдваргүйжүүлэгч гель “Санитол”-ийг үйлдвэрлэлээ гурван ээлжээр 24 цагаар ажиллуулан бүтээгдэхүүнээ нэн шаардлагатай газруудад нийлүүлж байна