#Paris2024 буудлагын хийн гар бууны эрэгтэй ганцаарчилсан 10 метрийн дасгалд Э.Даваахүү 33 тамирчнаас 7-р байр эзэлж финалд шалгарлаа.
“Парис 2024” зуны олимпын буудлагын хийн гар бууны эрэгтэй ганцаарчилсан 10 метрийн дасгалд Энхтайваны Даваахүү өнөөдөр цэц сорилоо.
Тэрээр нийт зургаан үеийн 60 сумнаас 578 оноо авч 9.633 дундаж оноогоор 7-р байр эзэллээ. Хийн гар бууны эрэгтэй ганцаарчилсан 10 метрийн дасгалд нийт 33 тамирчин оролцсоноос шилдэг найм нь финалын дасгалд медалийн төлөө тоглох эрхийг авав.
Финалын буудлага долоодугаар сарын 28-ны 15:30 цагаас болно. Финалын дасгалд
- Дамир Микеч /Серби/ – 584-17x
- Федерико Нило Малдини – 581-16x
- Кристиан Рэйтз /Герман/ – 580-22x
- Вонхо Ли /Өмнөд Солонгос/ – 580-19x
- Паоло Монна /Итали/ – 579-18x
- Юи Шие /Хятад/ – 579-16x
- Энхтайваны Даваахүү /Монгол/ – 578-21x
- Робин Волтер /Герман/ – 577-17x
Э.Даваахүү мөн наймдугаар сарын 4-д 15:00 цагаас 25 метрийн хурдан бууны төрөлд дахин өрсөлдөнө.