Хятадын ухаалаг гар утасны “Xiaomi” компани энэ сарын 28-ны өдөр цахилгаан машинаа албан ёсоор худалдаанд гаргах гэж байна. Удаан хүлээгдсэн “SU7” машиныг Хятадын 29 хотод 59 байршилд борлуулахаар нийлүүлэх аж.

“Xiaomi” өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр автомашины гадна тал болон техникийн онцлогийг танилцуулсан боловч үнэ, худалдаанд гаргах огноог зарлаагүй байсан. Дээд зэрэглэлийн автомашиныг танилцуулахаар зорьж байгаа талаараа өнгөрсөн сард компанийн ерөнхийлөгч Вэйбин Лу мэдэгдсэн.

Эхний ээлжинд машиныг дотоодын зах зээлдээ борлуулна. Гадаадын зах зээлд хүргэх хүртэл дор хаяж хоёр, гурван жил шаардагдах ажээ.

Эх сурвалж: CNBC

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here