Акира Ториямагийн алдартай мангагаас сэдэвлэсэн “Dragon Ball” телевизийн шинэ цуврал анимэ энэ намраас эхлэн гарах болно гэж “Fuji Television Network Inc” мэдээллээ.
Торияма нас барахаасаа өмнө франчайзын албан ёсны вэбсайт дээр “Dragon Ball Daima” цуврал дээр ажиллаж, шинэ ангиудын үйл явдлын өрнөл, тохиргоо, дизайныг бүтээж байна гэж мэдэгджээ.
Японы манга, анимэ ертөнцийн томоохон од гуравдугаар сарын 1-нд цочмог субдураль гематомын улмаас нас барсан юм.Ториямаг нас барсныг Баасан гаригт зарласан ба гадаад, дотоодын шүтэн бишрэгчид нь түүнтэй холбоотой газрууд, бүтээсэн дүрүүдтэй нь холбоотой орчинд цугларч, эмгэнэл илэрхийлсэн билээ.
“Dragon Ball Daima” нь Гокү болон түүний найзууд хуйвалдааны улмаас хүүхэд болон хувирч, бүх зүйлийг засахын тулд шинэ, нууцлаг ертөнц рүү явахаар төлөвлөж буйг өгүүлнэ.
Эх сурвалж: Japan Times