Афганистанд сүүлийн гурван долоо хоногийн турш хүйтний эрч чангарсан. Цаг агаарын таагүй нөхцлөөс болж 60 хүн амиа алдаж, 23 хүн бэртэж гэмтсэн байна. Тус улсын Гамшгаас хамгаалах үндэсний газраас Лхагва гаригт мэдээлснээр 1645 байшин хэсэгчлэн болон бүрэн эвдэрч, 200 мянга орчим мал хорогджээ.
Энэ жилийн хувьд Афганистанд харьцангуй дулаахан өвөл болсон. Гэхдээ их хэмжээний цас орсон тул хоёрдугаар сард Нуристан мужийн уулын тосгонд цасан нуранги бууж, 21 хүн амиа алдсан юм. Түүнчлэн тус улсын хойд мужуудыг нийслэл Кабултай холбодог Саланг даваа хэдэн өдрийн турш их хэмжээний цасны улмаас хаагджээ. Бусад мужуудад ч мөн хэд хэдэн зам хаалттай хэвээр байна.
Афганистанд үер, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг ар араасаа үргэлжилж, олон мянган хүний амь насыг хохирсоор байна. Улирлын чанартай үер, нуранги тус улсын хаа сайгүй байнга тохиолддог бөгөөд энэ нь орон сууц, хөдөө аж ахуйн газар, нийтийн дэд бүтцийг сүйтгэдэг.
Эх сурвалж: DPA INTERNATIONAL