Гуравдугаар шатлалын эмнэлэгт цаг авсан иргэд товлосон хугацаанаас 30 минутын өмнө очиж бүртгэлээ баталгаажуулаагүй тохиолдолд цуцлагдахыг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Ингэхдээ цахим үнэмлэх , эрүүл мэндийн даатгалын дэвтэр, өвчний карт, 13А маягттайгаа өвчтөн өөрийн биеэр очиж баталгаажуулж эмчдээ үзүүлнэ.

Харин хоёрдугаар шатлалын буюу дүүргийн эмнэлэгт цаг авсан бол товлосон хугацаандаа цахим үнэмлэх, ЭМД-ийн дэвтэр, өвчний карттай очиж эмчдээ үзүүлэх юм.

Тиймээс улсын эмнэлгүүдэд үзлэгийн цаг авахад холбогдох утасны жагсаалтыг хүргэж байна. Тус дугаараар холбогдож тухайн эмнэлэгт үзүүлэх боломжтой тасаг, үзлэгт шаардлагатай шинжилгээ зэрэг бусад мэдээллийг авах боломжтой юм байна.

  • Улсын Нэгдүгээр төв эмнэлэг- 77110111
  • Улсын Хоёрдугаар төв эмнэлэг- 70150222 , 70150225
  • Улсын Гуравдугаар төв эмнэлэг- 77046666
  • Хавдар судлалын үндэсний төв- 70162529 /зөвхөн давтан үзлэг/
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Хүүхдийн цаг-70141403 , Эмэгтэйчүүд-70121201
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв Халдварт өвчин-453849 , БЗДХ-450867
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв- 98963630
  • Арьсны өвчин судлалын үндэсний төв- 70135035
  • Цус сэлбэх судлалын үндэсний төв- 7013-6504
  • Наркологийн эмнэлэг- 70173985
  • Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв- 11361302
  • Баянзүрхийн эрүүл мэндийн төв /Настны кабинет, сэтгэц, сүрьеэ, хавдар, ДОХ/БЗДХ кабинет, өсвөр үе залууст ээлтэй клиник/- Поликлиник 70150053
  • Амбулатори-70150056, 70150058
  • Өсвөр үе залууст ээлтэй клиник- 70150063
  • Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв- 70117162
  • Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв -70181475 / 12 цагаас хойш/
  • Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв- 11342493

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here