ГХЯ-ны Консулын газраас БНХАУ руу зорчиж буй иргэдэд “Өндөр цалинтай ажилд авна, зуучилна” гэх зард хууртаж хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

БНХАУ руу зорчиж буй манай улсын иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол гарсаар байгаа бөгөөд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт үйлдэлд тус улсын эрүүгийн хуулиар 3-10 хүртэлх жилийн хорих ял оногдуулдаг. Түүнчлэн БНХАУ-д хууль бусаар хөдөлмөр эрхэлж санхүү, эд хөрөнгөөрөө хохирох, улмаар эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол гарч буй тул тус улсад зорчиж буй иргэд гадаад улсын хууль журмыг чанд баримтлах шаардлагатай байгааг анхааруулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here