Лондоны “ICE” биржийн мягмар гарагийн арилжааны явцад “Brent” маркийн газрын тосны тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 2022 оны 12 дугаар сарын 12-ноос хойш анх удаа 77 ам.доллароос доошилж буурчээ.
Арилжааны мэдээллээс үзвэл, тавдугаар сарын фьючерс үнэ 4.72 хувиар буурч, нэг торх нь 76.96 ам.доллар болсон байна.
Үүний сацуу “WTI” маркийн газрын тосны дөрөвдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 71.02 ам.доллар болж, 5 орчим хувиар буурчээ.
“Brent” газрын тосны үнэ ийнхүү буурсан нь Цахиурын хөндийн банк дампуурсантай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Үүний зэрэгцээ, БНХАУ-д эрэлт сэргэж, ам.долларын ханш буурна гэсэн итгэл найдвар нь үнийг доод цэгт хүргэж унагалгүй барьжээ. Гуравдугаар сарын тайландаа ОПЕК БНХАУ дахь газрын тосны эрэлтийн талаарх энэ оны урьдчилсан таамаглалаа өсгөсөн бол дэлхийн газрын тосны эрэлтийн өсөлтийн таамаглалыг хэвээр үлдээсэн байна.