Нийтийн эзэмшлийн зориулалт бүхий талбайд барилга, байшин барих зөвшөөрөл олгосон албан хаагч, албан тушаалтны жагсаалтыг гаргаж танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Мөн цаашид ийм алдаа дутагдал гаргахгүй байхад анхаарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанар “Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалтыг батлах тухай” Засгийн газрын тогтоолыг баталсан бөгөөд энэ асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд дээрх үүргийг өгсөн байна.