Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас салбар салбарын есөн шилдэг эмэгтэйг шалгарууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулдаг “Их хотын бүсгүйчүүд 2023” хүндэтгэлийн үйл ажиллагаа үеэр шилдэг эмэгтэйчүүдийг тодруулсан байна.
“Энхийн төлөө” номинацид Г.Болор;
“Нийгмийн салбарын шилдэг” номинацид Г. Энхмөрөн;
“Бизнесийн салбарын шилдэг” номинацид Ч. Ганцэцэг;
“Спортын салбарын шилдэг” номинацид О.Саранхүү;
“Боловсролын салбар шилдэг” номинацид Н.Оюунчимэг;
“Эрүүл мэндийн салбар шилдэг” номинацид Л.Арьяасүрэн;
“Алдарт эх” номинацид Б.Бадамханд;
“Хэвлэл мэдээллийн салбарын шилдэг” номинацид Б.Энхцэцэг;
“Соёл урлагийн салбарын шилдэг” номинацид Б.Батцэцэглэн нар шилдгээр тодорчээ.