Цагдаагийн байгууллагаас иргэдийг цахим залиланд өртөхөөс сэргийлэхийг анхааруулж байна.

2022 оны наймдугаар сараас эхлэн 50 гаруй иргэдийн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч 25 сая төгрөгийг хохирол учруулсан иргэнийг цагдан хориод байна.

Иргэн С нь бусдын цахим хаяг руу “Ямар утасны дугаартай вэ?”, “Хаан банкны интернэт банктай хүнтэй хамтарч ажиллана”, “Орой болтол мөнгө зээлэх үү”, “72 цагийн турш дансаа ашиглуулаад 300 мянган төгрөгийн цалин авах боломжтой” гэх утгатай зурвасуудыг үл таних хаягаас илгээж, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг нь авч гэмт хэрэг үйлддэг болох нь тогтоогджээ. Мөн иргэдийн ойр дотны хүмүүс рүү “Мөнгө байвал түр зээлээч” гэх байдлаар зохиомол байдлыг зориудаар бий болгон 150 мянгаас нэг сая төгрөгийг залилсан байна.  Иймд, өөрийн цахим хаягийн нууц үг хувийн мэдээ мэдээллийг бусдад өгөхгүй байх, танихгүй хаягаас ирүүлж буй танилцах найзын хүсэлт зурваст хариу өгөхгүй байх, аливаа зарын цахим сайтуудад тавигдсан зарын мэдээ, мэдээллийг нягталж байхыг анхааруулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here