Компьютер томограф /СТ/ оношилгооны 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлөхөөр болжээ. ЭМДҮЗ-ийн 2022 оны 1 дүгээр тогтоолоор компьютер томограф /СТ/ оношилгоог 120 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлөх ажээ.

Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцах юм.

Мөн ЭМД-ын сангаас дааврын нийт 36 нэр төрлийн эм, бэлдмэлийг 30-100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа бөгөөд ЭМДҮЗ-ийн 11 дүгээр тогтоол болон ЭМДЕГ-ын даргын тушаалаар ерөнхий нэршлийн 159, худалдааны нэршлийн 621 эмийг 160 гаруй оношийн хүрээнд 30-100 хувийн хөнгөлөлттэй олгож байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here