Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна.

“Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаарыг 1913 оны 3 дугаар сарын 6-нд гаргаж байсан түүхтэй бөгөөд тэртээ 110 жилийн өмнө гадаад Монголын нийслэл Хүрээнд сонин гарч эхэлсэн нь тухайн үеийн соёлын том хувьсгал байв. Монголд анхны хэвлэх үйлдвэрийн шавыг тавьж, Судар бичгийн хүрээлэнг байгуулан, түүх, угсаатны зүйн олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, дэлхийн сонгодог бүтээлүүдийг монгол хэлнээ хөрвүүлэн Монголын соёлын түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан Буриадын их номын хүн, соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн Монголын анхны сонин “Шинэ толь хэмээх бичиг”-ийг эрхлэн гаргасан юм.

Монголын Сэтгүүлчдийн холбооны 7 дугаар Их хурлаар энэ өдрийг Монголын Үндэсний сэтгүүлзүй үүссэн өдөр болгох санал гаргаж, 2009 оноос хойш жил бүр тэмдэглэж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here