Хэрвээ ямар нэг арга хэмжээ авахгүй бол дэлхийн хүн амын тал илүү хувь нь 2035 он гэхэд илүүдэл жинтэй болно гэдгийг Дэлхийн таргалалтын холбооноос анхааруулжээ. Тодруулбал, дөрвөн тэрбум гаруй хүн илүүдэл жинтэй болох бөгөөд үүний олонх нь хүүхэд байх юм. Тэр дундаа Африк, Ази тивийн бага, дунд орлоготой орнуудад илүү их ажиглагдах төлөвтэй байна. Дэлхийн хэмжээнд таргалалт хамгийн их нэмэгдэх төлөвтэй байгаа 10 орны ес нь Африк, Азид байгаа юм.

“Энэхүү тайлан нь улс орнуудад нэн чухал анхааруулга болно. Яагаад гэвэл өсвөр насны охид, хөвгүүдийн таргалалтын түвшин 2020 оныхоос хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс дэлхийн улс орнуудын засгийн газар, бодлого боловсруулагчид эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн зардлыг хойч үедээ шилжүүлэхээс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй” хэмээн тус холбооны Ерөнхийлөгч онцолсон байна.

Таргалалтын шалтгаан нь калори ихтэй хоолыг сонгох хандлага, хөдөлгөөний дутагдал, компаниудын маркетингийг хянах бодлого сул зэрэгтэй холбоотой ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here