Өрхийн зөрүүтэй мэдээллээс болж хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаагүй иргэд өнөөдрөөс эхлэн хамрагдах эсэхээ шалгах боломжтой боллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас иргэдийг 2023 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 17:00 цагаас өмнө өрхийн зөрүүтэй мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудын анхан шатны нэгжид хандаж залруулахыг анхааруулсан бөгөөд шинэчилсэн мэдээлэлд үндэслэн өрхийн амьжиргааны түвшинг дахин үнэлэх ажлыг 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн дотор хийж дуусгасан байна.

Тиймээс иргэд хоёрдугаар сарын 16-ны өдрөөс E-Mongolia аппликэйшн эсвэл www.e-mongolia.mn-д нэвтрэлгүйгээр нүүр хэсэгт байрлах “ХҮҮХДИЙН МӨНГӨ ШАЛГАХ” хэсэгт дарж ороод хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан шалгахыг зөвлөжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here