ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас Иргэний нисэхийн дүрэм ИНД-129-н шаардлагын дагуу ОХУ-ын агаарын тээвэрлэгч “ИрАэро” (JSC “IRAERO AIRLINES”), “КрасАвиа” (JSC “KRASAVIA”), “Аврора” (JSC “AURORA AIRLINES”) компаниудад Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ олголоо.

Ингэснээр “ИрАэро” ХК SSJ-100, RRJ-95B, RRJ-95LR-100, CRJ-200LR маягийн агаарын хөлгөөр Эрхүү-Улаанбаатар-Эрхүү чиглэлд, “КрасАвиа” ХК ATR 42-500, ATR72-212 маягийн агаарын хөлгөөр Красноярск-Улаанбаатар-Красноярск чиглэлд, харин “Аврора” ХК Airbus A319 маягийн агаарын хөлгөөр Хабаровск-Улаанбаатар-Хабаровск чиглэлд зорчигч, ачаа тээврийн хуваарьт нислэг үйлдэх эрхтэй болж байна.

ИНД-129 нь Монгол Улс дотор 28 хоногт 2-оос дээш хөөрөлт, буулт хийх, эсвэл Монгол Улс дотор 365 хоногт 8-аас дээш хөөрөлт, буулт үйлдэх гадаадын агаарын тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн гэрчилгээжүүлэлт болон үйл ажиллагааны стандарт, шаардлагыг тогтоодог дүрэм аж.

Хөрш хоёр орны ард түмэн хоорондын агаарын гүүрийг нэмж, гадаад болон агаарын харилцаа, аялал жуулчлал, харилцан ашигтай арилжааны үйл ажиллагааг улам өргөжүүлж байгааг ИНЕГ мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here