Энэ сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд эрт илрүүлэг үзлэгт 852834 хүн хамрагдаад байгаа нь нийт хүн амын 25.7 хувь болж байна.

Насны ангиллаар авч үзвэл 0-5 насны хүүхдийн 34.4 хувь, 6-17 насны хүүхдийн 52.4 хувь, 18-30 насны залуучуудын 11.4 хувь, 31-45 насны хүн амын 12.4 хувь байна. Харин 46-60 насны 17.2 хувь, 61-ээс дээш насны хүн амын 20.8 хувь хамрагдсан дүнтэй байгаа юм.

Улсын хэмжээнд эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсээс давхардсан тоогоор өвчлөлийн 636360 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 48.3 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 11.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчин, 10.6 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 8.4 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 8.0 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 86.5 хувийг эзэлж байна.
0-17 насны хүүхдийн өвчлөлийн 238184 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 61.5 хувь нь шүд цоорох, 2.4 хувь нь шүдний гажиг, 1.1 хувь нь хараа муудах өвчлөл эзэлж байгаа нь хүүхдийн дунд зонхилон тохиолдож буй өвчлөл болж байна. Хүүхдүүдийн дунд бүртггэгдсэн шүд цоорох өвчний 121 602 тохиолдол буюу 83.0 хувийг 6-17 насны хүүхэд  эзэлж байгаа гэсэн дүн гарсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here