Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Хойд Америкийн дээгүүр нисэж байсан гурав дахь объектийг буудан унагаасан байна. Америкийн цэргийнхэн өнгөрсөн долоо хоногт Хятадын агаарын бөмбөлгийг, мөн баасан гарагт Аляскагийн дээгүүр нисэж байсан жижиг автомашины хэмжээтэй объектыг буудан унагаасан бол Хойд Америкийн агаарын орон зайд дахин нэг үл мэдэгдэх объектыг буудан унагаасан талаар Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгджээ.

Түүний хэлснээр, уг объект “Канадын агаарын орон зайг зөрчсөн” бөгөөд Канадын баруун хойд нутгийн Юкон мужийн дээгүүр нисэж байхад нь буудан унагаажээ.

Канадын Батлан хамгаалахын сайд Анита Анандын сэтгүүлчдэд мэдээлснээр, объект Юконы төвийн хэсгийн дээгүүр 12 мянга орчим метрийн өндөрт нисэж байсан бөгөөд бямба гарагт орон нутгийн цагаар 15:41 цагийн орчимд буудан унагаасан байна. Тэрбээр объектыг “жижиг”, “цилиндр хэлбэртэй” гэж тодорхойлжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here