“Улаанбаатар төмөр зам” ХНН ачаа тээврийн нэг цэгийн үйлчилгээ ажиллуулж эхэлжээ.

Ачаа тээврийн үйлчилгээг хурдан шуурхай, хүнд ойртуулах үүднээс Тээвэр зохион байгуулалтын албаны чиглэл хариуцсан инженерүүд нэг цэгээс иргэдэд үйлчилдэг болсон байна. 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын өдрийн Даваа, Мягмар, Лхагва гаригуудад 9:00-12:00, 13:00-16:00 цагт УБТЗ-ын Удирдах газрын баруун хаалгаар  нэвтэрч 147 тоот өрөөнөөс тээврийн доорх үйлчилгээнүүдийг авах боломжтой болжээ. Үүнд:

Ачаа тээвэртэй холбоотой иргэн, үйлчлүүлэгч байгууллагатай байгуулах гэрээ:

  1. Транзит ачаа тээвэрлэх, төлбөр тооцоо барагдуулах гэрээ
  2. Тээвэрлэгчид үл харъяалагдах ачааны вагоныг тээвэрт оролцуулах гэрээ
  3. Салбар замд вагон тавьж өгч, татан авах гэрээ
  4. Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем программ ашиглах гэрээ

Ачаа тээврийн өдөр тутмын ажилтай холбоотой үйлчилгээ:

  1. Ачаа вагоны хаяг солилт, ачилт буулгалтын үйл ажиллагааны мэдээлэл
  2. Ачаа тээврийн программ хангамж ашиглалт, зөвлөгөө

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here