Өмнөд Солонгосын Сөүл хотын захиргаа өнгөрсөн лхагва гарагаас эхлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй дунд оврын седан таксины үнийг нэмэгдүүлсэн байна.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анх удаа ийнхүү таксины үнэ өсч байгаа бөгөөд таксины суурь үнэ 1000 воноос 4800 вон болж өсчээ.

Дунд оврын седан такси нь 04:00 цагаас 22:00 цагийн хооронд иргэдэд үйлчилдэг. Хамгийн сүүлд 2019 оны хоёрдугаар сард таксины үнэ нэмэгджээ.

Таксины суурь үнийг хоёр км дотор тооцдог байсныг 1.6 км болгож богиносгон 132 метр тутамд нэмэлт 100 вон бодогддог байсныг 131 метр болгосон байна.  

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here