Канадын найруулагч Жеймс Кэмероны найруулсан шинжлэх ухааны уран зөгнөлт “Avatar: The Way of Water” уран сайхны кино “Box Office”-ын жагсаалтыг долоо дахь долоо хоногтоо дараалан тэргүүлжээ. Тус кино Хойд Америкийн зах зээлээс өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд 15.7 сая ам.долларын орлого олсноор “Avatar 2” нэгдүгээр ангийнхаа 2009 онд тогтоож байсан амжилтыг давтсан байна. Кино урлагийн сүүлийн 25 жилийн түүхэнд “Titanic”  уран сайхны кино 15 долоо хоногийн турш “Box Office”-ын жагсаалтыг тэргүүлсэн дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд эдгээр гурван кино бүгд Ж.Кэмероны бүтээл юм.

“Avatar: The Way of Water” нь хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий даяар 2.1 тэрбум ам.долларын орлого олсноор бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кинонуудын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж эхэлсэн байна.

“Box Office”-ын жагсаалтын хоёрдугаарт “Universal”, “DreamWorks” компанийн бүтээл “Puss In Boots: The Last Wish” хүүхэлдэйн кино 10.6 сая ам.долларын орлогоор бичигдсэн бол түүний араас “Sony” компанийн инээдмийн, драм жанрын “A Man Called Otto” /6.8 сая/, “Universal” компанийн аймшгийн төрлийн “M3GAN” /6.4 сая/, мөн Энэтхэгийн “Pathaan” уран сайхны кино /5.9 сая/ тус тус жагсжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here