Нийслэлийн хэмжээнд 2023 онд борлуулах нөөцийн махны бэлтгэл ажлын хүрээнд нийт 12 аж ахуйн нэгж 6150 тонн мах нөөцөлжээ. Нөөцийн махыг ирэх гуравдугаар сараас борлуулж эхэлнэ.

“Гуравдугаар сард нөөцийн махыг борлуулж эхлэхтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд бэлтгэл ажлыг хангаж байна. Нөөцийн мах зарах борлуулалтын цэгийг сонгон шалгаруулж, найман нэрийн дэлгүүр болон томоохон сүлжээ дэлгүүрүүдээр худалдаална. Мөн шаардлагатай тохиолдолд дүүргүүдэд нөөцийн мах боруулах цэгийг нээн ажиллуулна” гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга М.Баяраа мэдээлсэн байна.

2023 онд нөөцийн мах бүрдүүлэлтийг ХХААХҮЯ хариуцаж ажилласан бол 2024 онд нийслэл хариуцах тухай Засгийн газрын тогтоол гарсан. 2024 онд 10 мянган тонныг бэлтгэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here