Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр хүүхдийн нэг эмчид ногдох ачаалал ердийн үеийнхээс 1,5-2, сувилагчийнх хоёр дахин нэмэгдсэн байна.

“Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин 10 мянган хүнд 63.1 байгаа нь алаг цоог дэгдэлтийн түвшинд байгаа. Нийт өвчлөгсдийн дунд 1 хүртэлх насны хүүхэд 21, 2-4 насныхан 24 хувь, 5-9 насныхан 13.4, 10-15 насныхан 6.2 хувьтай байгаа нь өнгөрсөн долоо хоногийнхоос 3.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий ч хүндрэл их байгаа учир нийслэлийн хэмжээнд үндсэн 835 орон дээр 404 орыг нэмээд байна. Мөн төрөлжсөн зургаан эмнэлэгт үндсэн 726 ор дээр нэмж 226 ор дэлгэсэн. Томуугийн амбулаторийн цагийг ажлын өдрүүдэд оройн 17.00-21.00,  бямба гарагт 11.00-18.00 цаг болгож, илүү цагаар ажиллуулж байна. Мөн хүлээн авах тасагт нэмж 21.00, ид ачааллын үед 00.00 цаг хүртэл өрхийн эмч, амбулаторийн эмчээ ажиллуулж байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээлэлд дурджээ.

Хэдий томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог байгаа ч цаашид дэгдэлт нэмэгдэх магадлалтай учир олон нийтийн газар амны хаалт зүүх хэрэгтэйг анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here