Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” корпорац өнгөрсөн онд гол автомашины борлуулалтаар гурав дахь жилдээ дараалан тэргүүлжээ.   

Тус компани жижиг оврын автомашин үйлдвэрлэгч “Daihatsu Motor” болон ачааны машин үйлдвэрлэгч “Hino Motors” компанийн үйлдвэрлэсэн машинуудыг оруулаад 2022 онд дэлхий даяар нийт 10.48 сая машин борлуулсан байна. 

“Covid-19-ийн халдвар, эд ангийн нийлүүлэлтийн тасалдал зэргээс үйлдвэрлэлд сөрөг нөлөө учирсан хэдий ч Хойд Америк болон Ази дахь үйлдвэрлэлээ нэмэгдүүлж чадсаны хүчинд корпорацын үйлдвэрлэл дэлхийн хэмжээнд нийт дүнгээрээ 5.3 хувиар өссөн гэж “Toyota мотор” компани мэдэгдсэн байна. 

Тус компанийн дотоодын борлуулалт 12.7 хувиар буурч, 1.29 сая нэгж болсон бол харин гадаад дахь автомашины үйлдвэрлэл нь 11.7 хувиар өсөж, 6.38 сая нэгж болжээ. Хилийн чанад дахь борлуулалтынх нь хэмжээ 1.7 хувиар өсөж, 8.28 сая нэгж буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн нь Ази тивийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой юм байна. 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here