Хятадад Covid-19-ын халдварын давалгаа дуусч байгаа талаар тус улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд мэдэгджээ.

Халдварын ноцтой тохиолдол, нас баралтын тоо буурах хандлагатай байна гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн тайланд дурдсан байна. Өнгөрсөн долоо хоногт болсон сар шинийн баярын үеэр ч дэгдэлт ихсээгүй бөгөөд энэ хугацаанд ямар ч шинэ хувилбар бүртгэгдээгүй ажээ.

Covid-19-ийн хязгаарлалтын журмуудыг арванхоёрдугаар сард цуцалсны дараа Хятадад халдварын шинэ давалгаа дэгдсэн ч нэгдүгээр сар хүртэл эмнэлэгт хандагсдын тоо 90 хувиар, хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 85 хувиар тус тус буурсан байна. Өдөр тутмын нас баралтын тоо ч огцом буурч, нэгдүгээр сарын 4-нд 4300 хүн нас барж байсан бол 23-ны өдөр 896 хүн нас баржээ.

Сар шинийн баяраар буюу нэгдүгээр сарын 22-27-ны хооронд 226 сая зорчигч нааш цааш зорчсон нь цар тахлын хатуу хязгаарлалт мөрдөгдөж байсан өнгөрсөн онтой харьцуулбал 70 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here