Макро эдийн засгийн байдал, хэрэглэгчдийн эрэлт сул байсантай холбоотойгоор дэлхийн ухаалаг гар утасны нийлүүлэлт 2022 оны дөрөвдүгээр улиралд буурлаа гэж зах зээлийн судалгааны “IDC” фирм мэдээлжээ.

Гар утас үйлдвэрлэгч компаниуд өнгөрсөн оны 10-12 дугаар сард 300.3 сая ухаалаг гар утас нийлүүлсэн нь өмнөх намрын улирлынхаас 18.3 хувиар буурч, улмаар нэг улиралд хамгийн их буурсан дүн үзүүлжээ.

Мөн 2022 онд ухаалаг гар утасны нийлүүлэлт 1.21 тэрбумд буюу 2013 оноос хойших хамгийн сул үзүүлэлтэд хүрсэн нь хэрэглэгчдийн эрэлт буурч, инфляц өссөнтэй зэрэгцэн эдийн засгийн тодорхойгүй байдал үүссэнтэй холбоотой гэж “IDC” мэдээлсэн байна.

“Apple” компанийн хувьд дэлхийд тэргүүлэгч гар утасны үйлдвэрлэгчийн байр сууриа хадгалсан хэвээр байна. Тус компани нь дөрөвдүгээр улиралд 72.3 сая “iPhone” гар утас нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 14.9 хувиар буурчээ. Мөн ухаалаг гар утасны зах зээлийн хоёр дахь том “тоглогч” болох “Samsung” компанийн гар утасны нийлүүлэлт өмнөх оныхоосоо 15.6 хувиар буурч, 58.2 саяд хүрчээ. Хятадын цахилгаан бараа үйлдвэрлэгч “Xiaomi” компанийн хувьд мөн оны дөрөвдүгээр улиралд 33.2 сая гар утас нийлүүлсэн нь өмнөх оныхоос 26.3 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here