
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ шинжээчдийн хороог хуралдуулж, “COVID-19”-ийн тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал үргэлжлүүлэн зарлах эсэх асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Өнгөрсөн 10 дугаар сард болсон хуралдаанаар хорооны гишүүд шинээр үүсэж буй хувилбаруудын эрсдэлтэй холбоотой тодорхойгүй байдал зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан үзсэний дүнд онцгой байдлыг цуцлахад хэт эрт байна гэж дүгнэсэн.
ДЭМБ аливаа өвчин олон улсын хэмжээнд тархсан, үүнтэй тэмцэхэд олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай болсон үед олон улсын хэмжээнд онцгой байдал зарладаг. Мөн халдвар дэгдсэн улсынхаа хилээс даван олон нийтийн эрүүл мэндэд ноцтой, гэнэтийн, төсөөлөөгүй нөхцөл байдал үүсгэсэн үед тогтоодог байна.
2005 онд баталсан Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу олон улсын онцгой байдал зарласан тохиолдолд дэлхийн улс орнууд нэн даруй шаардлагатай арга хэмжээ авах үүрэг хүлээдэг.
ДЭМБ 2009 оноос хойш олон улсын хэмжээний онцгой байдлыг зургаа дахь удаагаа тогтоогоод байгаа нь энэ бөгөөд 2009 онд гахайн томуу, 2014 онд Полио вирус, 2016 онд зика вирус, 2014, 2019 онд эбола вирусний дэгдэлтийн үеэр тус тус зарласан байна.




