Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас сар шинийн баярыг тохиолдуулан “Амар байна уу-2023” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

“Сар шинийн баяраар 1.3 их наяд төгрөг гадагшаа урсдаг гэсэн судалгаа бий. Харин дотооддоо гаргаж буй үзэсгэлэн худалдаанаас эх оронч худалдан авалт хийснээр гадагшаа гарах мөнгөний тодорхой хувь Монголдоо үлдэнэ гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тус үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ онцолсон байна.

Улаанбаатар хот Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төв, гол зах зээлийн хувиар  21 аймагтай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа иргэдэд хотын зах зээлд бараа бүтээгдэхүүнүүдээ борлуулахад Улаанбаатар хот дэмжлэг үзүүлэх эхний санаачилга энэ бөгөөд цаашид тус үзэсгэлэн, худалдааг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.

Хоёрдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож, үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг 15-20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр худалдаж байна.      

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here