Анх удаа аянга цахилгааны чиглэлийг лазерын туяагаар өөрчилж, буух цэгийг нь 50 метр хол шилжүүлж чадсанаа хэсэг эрдэмтэд мэдэгджээ.

Эрдэм шинжилгээний зургаан хүрээлэнгийн судлаачдын хамтарсан баг аянгын чиглэлийг лазерын туяагаар удирдах аргыг олон жилийн турш судалсан бөгөөд Швейцарын өндөр уулын оройд байрлуулсан лазерын бууг ашиглан ийм үр дүнд хүрсэн байна. Ийм аргаар нисэх буудал, сансрын пуужин хөөргөх тавцан зэрэг стратегийн ач холбогдолтой байгууламжуудыг аянгаас хамгаалж болох ажээ.

Дэлхий даяар секунд тутамд 40-120 аянга бууж байдаг ба жил бүр аянгад 4,000 гаруй хүн цохиулан амиа алдаж, олон тэрбумын хохирол амсдаг байна.

1749 онд Америкийн судлаач Бенжамин Фрэнклиний нээсэн аянга зайлуулагч шонг өнөөдөр хүртэл аянгаас хамгаалахад ашигласаар байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here