Японы Засгийн газар Токиогийн хэт төвлөрлийг бууруулахын тулд 2023 оны дөрөвдүгээр сараас эхлэн хөдөө рүү нүүж буй айл өрхүүдэд хүүхэд тутамд нь нэг сая иенийн тэтгэмж олгохоор болжээ. Гэхдээ нэг гэр бүлд олгох тэтгэмжийн дээд хэмжээ таван сая иен байх юм. Өмнө нь энэ тохиолдолд 700 мянган иен олгодог байжээ.

Дээрх шийдвэрийн хамрах хүрээ нь Токиогийн 23 тойргоос гадна хөрш зэргэлдээ Чиба, Сайтама, Канагава мужуудын иргэдэд хамаатай. Тэтгэмж тогтоосноор жилд 10 мянга орчим хүн хөдөө рүү нүүнэ гэж Засгийн газар тооцоолж байна. Тэтгэмж авахад айл өрхөөс дор хаяж нэг хүн шинэ нутагтаа бизнес эрхлэх, эсвэл тэндээ жижиг, дунд үйлдвэрт ажилд орох, мөн тухайн газартаа дор хаяж таван жил оршин суух зэрэг тодорхой нөхцөлүүдтэй. Эс бол тэтгэмжийн мөнгөө эргүүлж төлөх юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here