АНУ-ын Луйзиана мужийн Нью-Орлеанз хотод зохион байгуулагдаж буй Орчлонгийн Мисс (Miss Universe) тэмцээний оролцогч Тайландын мисс Анна Суеангам-Ям үдшийн даашинзын үзүүлбэрт оролцохдоо ундааны лаазны гогцоотой тагнуудыг хэлхэж хийсэн өвөрмөц даашинзтай оролцжээ.

“Нууцлаг эрдэнийн даашинз” нэртэй энэ хувцасыг бүтээхдээ лаазны хөнгөн цагаан тагийг сваровскийн талстуудтай хослуулж урласан байна.

“Миний өсөж торнисон орчин, хүүхэд насны амьдралд хамгийн ойр байсан зүйлээр энэхүү даашинзыг бүтээсэн юм. Хог түүдэг эцэг эхтэй миний хүүхэд нас хогийн овоон дунд өнгөрч байв. Энэхүү өвөрмөц даашинзыг хаягдал болон дахин боловсруулагддаг материалаар, тухайлбал лаазны тагаар урласан нь олон хүмүүсийн үнэ цэнгүй гэж үздэг зүйл ч гэсэн өөрийн гэсэн үнэ цэн, гоо үзэсгэлэнг агуулдгийг Орчлон ертөнцөд таниулах зорилготой юм. Үүнийг харсан, сонссон хүмүүст баярлалаа. Хэлэх гэсэн санаа минь хүмүүст хүрсэн гэдэгт найдаж байна” гэж Анна сошиал хуудсандаа бичжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here