Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллах үеэрээ гуравдугаар сарын 1-нээс өмнө 13А маягтыг цахимжуулна гэдгээ мэдэгдсэн байна.

Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн эрүүл мэндийн үйлчилгээний санал шүүмжлэлийн 11.7 хувь нь зөвхөн 13А маягт олгох, авах, түүний үйлчлэлтэй холбоотой асуудал байдаг бөгөөд тус маягтыг цахимжуулснаар эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч иргэдэд хүнд сурталгүй, төвөггүй, зардал чирэгдэлгүй үйлчлэх боломж нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм.

13А маягт нь эмнэлгийн шатлал хооронд өвчтөн дамжуулах, эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний ачаалал, санхүүжилтийн хуваарилалтад зохицуулалт хийх чухал ач холбогдолтой ч эмчээс цохдог хэвлэмэл бичгийг иргэд заавал өөрийн биеэр очиж авдаг, түүнийгээ дараагийн үзүүлэх эмнэлэгтээ авч очдог, гээж, үрэгдүүлбэл нөхөж авах боломжгүй зэрэг олон сул талтай ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here