Тест шинжилгээгээр хариу нь сөрөг гарсан ч омикроны шинж тэмдэгтэй томуугийн халдвар өндөр байгааг эмч нар анхааруулж байна.

Омикрон нь томуу, томуу төст өвчинтэй ижил шинж тэмдгээр илэрч байгаа учир заавал PCR шинжилгээ өгөх нь зүйтэйг мэргэжлийн эмч нар зөвлөж буй. Учир нь томуугийн тархалтын идэвхжил өндөр байгаагаас гадна омикроны эрсдэл ч буураагүй байна.

Цэртэй ханиалгаж, үе мөчөөр өвдөж, өндөр халуурч байгаа иргэд өөр шинж тэмдэг илрэхгүй байсан ч эмнэлэгт хандах нь зөв бөгөөд дур мэдэж антибиотик хэрэглэхгүй байх хэрэгтэй аж.

Covid-19-ийн олон хувилбараас омикрон нь хоолой өвдөх, сөөх шинжээр давамгай илэрч байна. Мөн хоолой сэрвэгнэж ханиах, ядрах, сульдах, хөлрөх, үе мөч өвдөх нь бусад хувилбараас илүү байгаа юм. Харин томуугийн тухайд эдгээрээс гадна өндөр халуурах шинж илэрч байна. Хэрэв ханиад, Covid-19 уушгины хатгалгаа болж хүндэрсэн тохиолдолд заавал эмнэлэгт хэвтэх нь зүйтэйг мөн анхааруулж байна.

Өвдсөн хүмүүс 14 хоногт халдварын шинж тэмдэг багасч байгаа ч цаашид 3-6 сар халдварын дараах хүндрэлүүд үргэлжилж байгаа юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here