Нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлийн хүлээгдлийн хугацаа дунджаар 4-8 минут байснаар иргэдийн зорчих эрэлтийг хангадаг боловч одоогоор тээврийн хэрэгслийн хүртээмж, түгжрэл, төвлөрлөөс шалтгаалан нийтийн тээврийн хүлээгдлийн хугацаа 15 минут  орчим  байгаа. Харин парк шинэчлэлт хийн шинээр оруулж ирж буй автобуснууд үйлчилгээнд явж эхэлснээр дээрх хүлээгдлийн хугацаа буурна гэдгийг албаны хүн мэдэгджээ.

Өнгөрсөн онд энгийн 61, цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус 10, хүүхдийн сургуулийн 20  автобус орж ирэн, үйлчилгээнд явж байгаа бол дараагийн ээлжийн 100 автобусны эхний 30 нь ирээд байгаа.

Шинээр ирж буй 100 автобусанд улсын дугаар, гэрчилгээ авах, мөн карт уншигч төхөөрөмж, байршил тогтоогчийг суурилуулах ажлыг хийгээд нэгдүгээр сард багтаан үе шаттайгаар үйлчилгээнд явуулж эхлэх ажээ. Шинэ автобус үйлчилгээнд явж эхэлснээр тээврийн хэрэгслийн хүртээмж нэмэгдэж, шинэ суурьшлын бүс рүү чиглэл нээх, богино эргэлт хийх нөхцөл бүрдэнэ.

Шинэ автобуснууд нь 2022 онд үйлдвэрлэсэн, евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай евро V дизель хөдөлгүүртэй. Мөн хана, тааз, шал нь гал, усанд тэсвэртэй, цонх нь бууралттай, хүйтний улиралд цантдаггүй, давхар /вакум/ шилтэй. Түүнчлэн ийн нумтай, нам түвшний шалтай тул иргэдэд зорчих тухтай орчинг бүрдүүлснээс гадна тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан налуу шат болон тэргэнцрийн бэхэлгээтэй. Галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтайгаас гадна нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу өнгө үзэмж, өнгө төрх, уламжлалыг хадгалсан загвартай юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here