Газар дундын тэнгисийн SOS төрийн бус байгууллага энэ амралтын өдрүүдэд Ливи болон Малта улсын эргээс 700 гаруй дүрвэгчийг аварсан талаараа мэдээллээ. Дүрвэгчдэд туслах багаас мэдээлэхдээ тэдний Тэнгисийн викинг хөлөг онгоц өнгөрөгч бямба гарагаас хойш олон улсын далай тэнгисд 6 аврах ажиллагаа зохион байгуулсанаа онцолсон байна. Сүүлийн ажиллагаанд Германы Далайн ажиглалтын аврах багаас мэдээлэл ирсэний дагуу Малтын эргээс 106 хүн аварчээ.
Дүрвэгчид дотор хамгийн залуу нь 3 сартай хүүхэд байсан талаар Газар дундын тэнгисийн SOS төрийн бус байгууллага жиргэсэн байна. Мөн хэдхэн цагийн өмнө Далайн ажиглалт, ResQship болон Германы өөр нэг багийн аврах хөлөг онгоц 400 орчим хүн аварсан талаараа тэмдэглэхдээ “тэднийг томоохон модон завин дээрээс аварсан” талаараа дурьджээ.
Тэнгисийн викингийн хөлөг онгоц гэхэд дангаараа 555 зорчигч энэ амралтын өдрүүдэд тээвэрлэх явцад багадаа 28 эмэгтэй байсны 2 нь бие давхар байжээ. Тухайн багаас дүрвэгсдийг Европын аль аюулгүй эрэгт буулгахаар зорьж байгаа юм байна.
Олон улсын дүрвэгсдийн байгууллагаас энэ он гарсаар Газар дундын тэнгист 1,113 хүн амиа алдсан болохыг мэдэгдэж, энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2 дахин илүү байгааг цохон тэмдэглэжээ.