
Беларусын тамирчин улсаас нь хүчээр нутаг буцаах үүрэг авч, онгоцны буудал дээр очсон ч тэрээр Олимп зохион байгуулагчдад хандаж, хүсэлт гаргаснаар Японы цагдаагийн албан хаагчид түүнийг хамгаалалтанд авч, зочид буудалд аваачсан байна. Олимп зохион байгуулагчдын зүгээс Беларус тамирчинг зочид буудалд аюулгүй байгаа гэдгийг мэдээллээ.
Беларусын хөнгөн атлетикийн тамирчин Кристина Циманоуская Токиогийн Ханеда нисэх буудлын зочид буудалд өнгөрсөн шөнө байрласан гэж мэдэгдсэн. Тэрээр өнгөрөгч ням гарагт улсынхаа дасгалжуулагчдыг шүүмжилснээс болж хүчээр нутаг буцаахаар онгоцны буудалд хүргэгдсэн юм. Беларус улсаас түүнийг сэтгэл зүйн нөхцөл байдлаас нь үүдэлтэй нутаг буцахыг шаарджээ. Хатагтай Циманоуская Европын холбоонд орогнол хүсэх хүсэлтэй байгаа юм. Тэгвэл түүнд Бүгд Найрамдах Чех улс болон Польш улсаас виз өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Даваа гарагийн мэдээгээр Токиод, Олон улсын Олимпийн Хорооны нарийн бичиг Марк Адамс хатагтай Циманоускаяг Японы цагдаагийн албан хаагчид хамгаалж байгаа талаар мэдэгдэх үеэрээ энэ ажилд НҮБ-ийн дүрвэгсдийн агентлаг мөн оролцож байгаа талаар дурьджээ. Мөн ноён Адамс Беларусын Үндэсний Олимпийн Хороо тухайн асуудалд бүрэн бичгэн тайлан өгөх ёстойг нэмж тэмдэглэсэн байна. Түүнчлэн Олон улсын Олимпийн Хороо болон Японы холбогдох хүмүүс энэ асуудалд анхаарал хандуулах болно гэж мэдэгдлээ.