АНУ болон Их Британийн мэргэжилтнүүд хоёр хүний амь насанд хүрсэн шатахуун тээвэрлэгч усан онгоцны дайралтын ард Иран улс байгаа гэдэгт итгэж байгаагаа, үүнийг олон улсын хууль дүрмийг ноцтой зөрчсөн хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
MV Mercer Street нэртэй Израйлийн хөлөг онгоц өнгөрсөн пүрэв гарагт Оманд дайралтанд өртсөн юм. Их Британи болон Румын иргэн энэ дайралтын үеэр амь насаа алджээ. Эдгээр мэдэгдэл Израйлийн ерөнхий сайд Нафталь Бэннэт тэдний урт хугацааны дайсан Иран энэ дайралтанд хариуцлага хүлээх ёстойгоос гадна нотлох баримт байгаа гэж мэдэгдсэний дараагаар гарсан юм.
Тегранаас үүнийг ул үндэсгүй гүтгэлэг гэж няцаах үед Ноён Бэннэт “Бид Иранд өөрсдийн аргаар яаж мэдээ хүргэхийг мэднэ” гэдгийг анхааруулсан байна. Энэ дайралт Израйл болон Ираны хоорондын “сүүдрийн дайн”-ы хамгийн сүүлийн ул мөр гэж үзэж байна.
Их Британийн Гадаад харилцааны нарийн бичиг Доминик Рааб хэлэхдээ “Лондонгийн эрх баригчид Ираныг MV Mercer Street хөлөг онгоцруу нэг болон түүнээс дээш нисдэг төхөөрөмж ашиглан дайралт үйлдсэн гэдэгт итгэж байгаагаа мөн энэ нь санаатайгаар, олон улсын хууль дүрмийн эсрэг үйлдсэн хэрэг болж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн” гэжээ.
Харин АНУ-ын улсын нарийн бичиг Энтони Блинкен хэлэхдээ “Вашингтон мөн Ираныг энэ дайралтыг үйлдсэн гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, зохистой арга хэмжээ авахаа илэрхийлсэн байна.