Өдөр, шөнө, өглөө, оройгүй түм түжигнэж, бум бужигнан, амьдрал буцалж байдаг их хотод амралтын өдөр гэж үгүй.Ялангуяа бүтээн байгуулалтын улирал эхэлж буй энэ цагт амарч суух нь бүр ч утгагүй.Энэ завгүй хэмнэлд хөл нийлэх учиртай хотын даргын амралтын өдөр ч ажлын өдөр шиг өнгөрөх нь гайхах зүйл огт биш. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.АмарсайханУлаанбаатарт өрнөж буй бүтээн байгуулалтынажилтай өнгөрсөнбямба гарагт танилцаж, ажлыг нь шалгасан юм. Хотындаргынажлын өдрийг сурвалжиллаа.
10:30: ЭнэөдөражиллахНЗДТГ-ын албан хаагчид 10:30 цагт ажилдаа цуглах товтогтоожээ. Амралтын өдөр ажил эхлэх цагийг бага зэрэг хойшлуулж, чөлөө олгосон нь энэ.10:30-д төв талбайн баруунтайхНЗДТГ-ынбайранд очиход хүмүүс аль хэдийн ирчихсэн, ажилдаа гарахад бэлтгэнунаа машинаа зэхэж байв.
11:30: Улсын нийслэлийг нэг төвт хотоос олон төвт хот болгож, зургаан дэд төвд тулгуурлан хөгжүүлэх төлөвлөгөө гараад багагүй хугацаа өнгөрч буй. Төрийн ажил залгамж чанартай байх учиртай. Чухам тиймээсАзийнхөгжлийнбанкболонЕвропынхөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэйзээлээрхэрэгжиж буй “Гэр хорооллыгхөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд дэд төвүүдийн дэдбүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Төслийнэхний эхний шат болох Сэлбэ, Баянхошуу дэдтөвийн бүтээн байгуулалтын ажилид өрнөжбайна.
Хотын дарга С.Амарсайхан Сүхбаатар дүүргийн 14-р хороо, Зургаан буудлын зүүнтээ баригдаж буй Сэлбэдэд төвийн 28Мвтхүчин чадалтай гурван зуух бүхий дулааны станцын барилга угсралтын ажлын явцтай танилцахаас энэ өдрийн ажлаа эхлүүллээ.“Сэлбэ дэд төвд уг дулааны станцыг барьж ашиглалтад оруулснаар 50 айлын орон сууц, 51-р цэцэрлэг, 35-р сургууль гэх мэт төрийн болон хувийн хэвшлийн 100 гаруй аж ахуйн нэгж,одоо тухайн бүсэд байгаа3700 гаруй өрх дулаанд холбогдох бүрэн боломжтой болно. Мөн гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг жилд 15 мянган тонноор бууруулж, 10 мянган өрхийн зуух, 10 гаруй аж ахуйн нэгжийн уурын зуухыг халаах боломжтой. Цаашлаад Сэлбэ дэд төвийн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн төлөвлөлт нь нийт 9000 гаруй айл өрхийн цахилгаан, дулаан, цэвэр бохир усны хангамжийг шийдэх хүчин чадалтайгаар хийгдэж байгаа аж.
Одоогоор дулааны станцын барилга угсралтын ажил 70 гаруй хувьтай явж байна. Барилга угсралтын ажлыгтавдугаар сард дуусгах төлөвлөгөөтэйбайсан. Гэвч ч коронавирусийн хөл хорионы улмаас бараа материал саатаж, ажил дуусах хугацаа хоёр сараар хойшлохоор боллоо”гэж“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжиххөтөлбөр төсөл”-ийн дулааны инженер Х.Цолмонбаяр танилцуулав.
С.Амарсайхан барилга угсралтын ажлын явц хангалтгүй, удаашралтай байгааг сануулаад “Бүтээн байгуулалтын ажлын хамгийн тохиромжтой цаг хугацаа бол одоо. Бороо, цасгүй энэ үед нэг өдөр ч алдалгүй, амралтын өдөр гэж хойш суулгүй ажлаа нугалж авах хэрэгтэй. Цаашидажлын төлөвлөгөөгөө илүү нарийн гаргаж, ажлаа шах. Барилга угсралтын ажилтай зэрэгцүүлээд тохижилт зэрэг бусад ажлаа ч явуул”хэмээн төслийн багийнхан болон гүйцэтгэгч компанийн удирдлагадүүрэг өглөө. Мөн тэрбээр ажлыг шуурхай чанартайгүйцэтгэхэдхолбогдох газруудын хяналт чухлыг сануулж, бүх ажлыг стандартад нийцүүлж, чанарын өндөр түвшинд хийхийг үүрэгдэв.
13:00: Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд Дарь-Эх, Хайлааст, Дамбадаржаагийн хийд хүртэл хэд хэдэн хөндлөн огтлол бүхий 6.6 км гурван гүүрэн байгууламжтай авто зам барьж буй. Улаанбаатар хотын хойд чиглэлийн авто замын ачааллыг бууруулах,ялангуяа зуслангийн чиглэл рүү зорчих гурав дахь хувилбарыг зорчигчдод бий болгож, Дарь-Эх,Долоонбуудлын замдүүсдэг түгжрэлийг багасгах өндөр ач холбогдолтой тус авто замыг есдүгээр сарын 30 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй аж.
Уг замын бүтээн байгуулалтын ажилтай хотын дарга танилцсан бөгөөд замын ажлын гүйцэтгэл түүний шалгалтад тэнцсэнгүй. Улсын комисс ашиглалтад хүлээж аваагүй ч ажлыг гүйцэтгээд байгаа хэмээн танилцуулсан явган хүний замаар явахад замын хашлага хазгай муруй, хөлөөрөө түлхэх төдийд нурж унасан,явганхүнийзамыналагхавтан дэгэн догонтой, хээ шугам нь зөрсөн, дөнгөж тавиад удаагүй, хүн явж амжаагүй байхад хагарч бутарсан дүр зураг угтсан нь нийслэлийн Засаг даргыг ихэд бухимдуулсан юм.
Тэрбээр“Хотыг стандарттай болгоно, бүх ажил стандартад нийцэх ёстой гэж хэчнээн ярьж байгаа билээ. Гэтэл энэ замын байгаа царайг хар. Замын хашлага, хавтан нь ашиглалтад ороогүй байхдаа хагарч, бутраад уначихсан байна.Чанарын наад захын шаардлага хангахгүй, будаг түрхэн нүд хуурсан, хэвэнд оруулсан шавар л байна шүү дээ. Замын хашлага нь зүгээр хөлөөрөө түлхэхэд л нураад уначихаж байна. Хайран хөрөнгө. Улсын ажилд ингэж хандахаа болих хэрэгтэй. Үүнийгхуулж,чанартай материалаар дахин хийлгэ. Зардлаа гүйцэтгэгч компани өөрсдөө гаргаг. Төсөв мөнгийг нь хангалттай аваад хийж буй ажлаа чанартай гүйцэтгэх нь тэдний үүрэг.
Ийм материалаар, ийм гүйцэтгэлтэй юмхийжбайхад давхар давхар хяналт тавьж байсан хүмүүс хаан, юу хийж байсан юм бэ. Төслийн багийн хяналтаас гадна хөндлөнгийн хяналт тавих компани хөлсөлжажиллуулж байгаа биз дээ. Та нар цалин хөлсөө аваад ажиллаж байгаа. Яагаад ийм сэтгэлгүй, нүд хуурч ажилладаг юм бэ. Намайг биш, өөрсдийгөө, үр хүүхдээ хуурч байгаагаа ойлго. Энэ зам чанартай болбол хотын иргэдэд, танд, үр хүүхдэд чинь хэрэгтэй. Ийм юм хийлгэчихээд ажил хийсэнгэж яриад зогсож байгаа хяналтын компанийн гэрээг цуцал”хэмээн “чойжин буулгав”.
Хотын даргыг дагалдагсадын нэг нь ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн зэм сонсож гэрээгээ цуцлуулахаар болсон хөндлөнгийн хяналтын “Эс ар пи инженер консалтинг” компанийг“Хөшигийн хөндий рүү хүрэх хурдны зам зэрэг томоохон бүтээн байгуулалтад хяналт тавьж байсан манайдаа хамгийн сайнд тооцогдох, туршлагатай компани” хэмээн тайлбар хэлж дуулдсан.
14.10: Хотын даргын дараагийн ажилласан газар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд баригдаж буй 240 хүүхдийн цэцэрлэг, бизнес инкубатор төв болон Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төв. Сэлбэ дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын нэг болох 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга угсралтын ажил 87 хувьтай явж байгаа бөгөөд тавдугаар сарын 30 гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна. Цаг хугацаандаа амжуулах гээд чанаргүй ажил хийж огт болохгүйг С.Амарсайхан дарга сануулаад, “Та бүхэн өөрийнхөө үр хүүхдийг энэ байшинд хичээллэнэ, энэ гудамж талбайгаар гүйж, тоглоно гэдгийг бодолцож, тоосго нэгбүрийг стандартын дагуу өрж, өөриймсөг сэтгэлээр ажиллаарай” хэмээн гүйцэтгэгч компанийнханд захьсан юм.
Сэлбэ дэд төвийн Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төвийн барилга тавдугаар сарын 31-нд ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны 3700-гаад айл өрх шилэн кабелаар өндөр хурдны интернэтэд холбогдож, Univision, Skymedia гэх мэт IPTV-ийн үйлчилгээг авах боломж бүрдэх гэнэ. Өөрөөр хэлбэл, гэр хорооллынхон төрийн үйлчилгээг дэргэдээсээ авахаас гадна тохь тухтай кофе шопоор үйлчлүүлж, интернэт орчинд цаг харгалзахгүй тайван сууж ажлаа амжуулахын тулд заавал хотын төв рүү ирэх шаардлагагүй болох нь.
Мөн тавдугаар сард ашиглалтад орох “Сэлбэ” бизнес инкубатор төвд төрөл бүрийн ажил мэргэжлийн сургалтууд зохион байгуулахаас гадна гарааны бизнес эрхлэх гэж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг туршлага солилцох, мэдлэг чадвараа хуваалцах, бизнес санаагаа бойжууланбодит ажил хэрэг болгох хүртэл нь дэмжих олон талт үйл ажиллагаа явуулахаж.
15:00: Баянгол дүүргийнVI, VII, XXI хорооныѳрхийн эмнэлэгт нэншаардлагатай тоног тѳхѳѳрѳмж,автомашингардуулах ажил өдрийн төлөвлөгөөнд нь багтжээ. Дээрх хороодод нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 400 орчим сая төгрөгөөр өрхийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн автомат биохимийн анализатор, искра аппарат, ЭХО аппарат, хатаах шүүгээ, судас тодруулагч, нярайн үзлэгийн ор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, суурийн даралтын аппарат гэх зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөс гадна дуудлагаар явж үзлэгхийхэдзориулж “Приус” маркийн автомашиныг хүлээлгэж өглөө.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үзлэг хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж дутуугаас иргэдэдэрүүл мэндийн үйлчилгээг бүрэн дүүрэн үзүүлэх боломж дутмаг байсныг шийдвэрлэж өгч буйдэмч, ажилчид талархалтай байв. Тухайлбал, Баянгол дүүргийн VII хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, их эмч Н.Жаргал цагаа олсон зөв ажил болсныг дурдаад “Коронавирусийн тархалттай холбоотойгоор өрхийн эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн тоо харьцангуй цөөрсөн учраас бид гэрийн эргэлтийг идэвхжүүлж ажиллаж байна. Гэрийн эргэлт маань нийт ажлын гүйцэтгэлийн 70 орчим хувийг эзэлж байгаа. Аль болохоор өрхийн эмнэлэг дээрээ төвлөрлийг үүсгэхгүй байхаар боломж бололцоогоо дайчлан, зарим тохиолдолд утсаар зөвлөгөө өгч байна. Мөн манай хороонд тусгаарлалтаас гэрлийн тусгаарлалтад шилжсэн 19 хүн бий. Тэр хүмүүстээ гэрээр нь үзлэг, шинжилгээхийхэд дөхөм болох нь”гэлээ.
С.Амарсайхан “Коронавирусийн тархалттай холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед өрхийн эмнэлгүүд маань гэрийн эргэлтийг идэвхжүүлж ажиллаж байгаа нь сайн. Цар тахлын үед голомтод ажиллаж байгаа эмнэлгийн эмч, ажилчдаа зориулалтын хувцас, хэрэгслээр хангахад шаардлагатай төсөв хөрөнгийг нийслэлээс ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна. Өнөөдөр үзлэг, оношилгоо хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж өглөө. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ цаг алдалгүй иргэддээ үзүүлж ажиллаарай” хэмээсэн.
15:50: Нийслэлийн Засаг даргадараа нь Ард Аюушийн өргөн чөлөө буюуСаппорогийн уулзвараас“Өргөө” кинотеатрын уулзвар хүртэлх замдагуух тохижилтын ажлыг шалгав. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн онд уг зам дагуу 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьсан бөгөөд энэ ондзамын голын булеварын ногоон байгууламж дагуу иргэдэд зориулсан явган хүний зам, сандал, хогийн сав, троссон хашлага бүхий иж бүрэн тохижилтын ажлыгхийж буй юм байна. Уг бүтээн байгуулалтыг “Охь мандал” компани гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх сарын 15 гэхэд дуусна хэмээн танилцуулсан.
17:10: Хотын захирагч С.Амарсайхан Баянхошуу дэд төвийн нийгмийн байгууламжийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн 9, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошуу хайрханы бэлд баригдах цэцэрлэгт хүрээлэн, нийтийн чийрэгжүүлэх спорт цогцолборын талбайд ажиллалаа. Энэ үеэр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд “Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд 240 ортой хүүхдийн цэцэрлэг, Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төвийг ашиглалтад оруулсан. Мөн Олон нийтийн хөгжлийн төв, спорт цогцолбор, Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн шинэ барилга, цэцэрлэгт хүрээлэн олон нийтийн чийрэгжүүлэхталбайг удахгүй хүлээлгэн өгнө.Энд иргэд амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амарч зугаалахшинэ орчин бий болно.Нийтдээ хоёр га газарт төлөвлөлтхийсэн. Хөлбөмбөг, сагсанбөмбөг болон чийрэгжүүлтийн талбай, хоёр талаараа дугуйн зам, явган хүний замаар холбогдсон, боловсон бие засах газар, усан оргилууртай цэцэрлэгт хүрээлэн байх юм. Зургийн ажил бүрэн дууссан. Одоо тендерийн сонгон шалгаруулалтыг хийнэ” гэв.
С.Амарсайхан “Энэ бүсэд амьдарч байгаа иргэддээ сургууль, цэцэрлэг болон төрийн үйлчилгээг дэргэдээсээ авах боломжийг бүрдүүлж өгсний зэрэгцээ амарч зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудыг хийж буй гэдэг мэдээллийг сайн өгөх шаардлагатай. Хийж хэрэгжүүлж байгаа ажлаа иргэддээ сайн ойлгуулаад хамтран ажиллах нь зүйтэй. Бид захын гэр хорооллуудад амьдарч байгаа иргэддээ чөлөөт цагаа ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхийг зорьж ажиллана” хэмээлээ.
18:00: Нийслэлийн Засаг дарга Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны олон нийтийн цагдаагаар ажиллаж буй хэсгийн ахлагчидтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо. “Иргэд гадуур маскгүй явж байна. Зохих шаардлага тавьж, зарим иргэдэд маск өгсөн. Үйлчилгээний газрууд амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байх хэрэгтэй байна” гэж олон нийтийн цагдаанарнийслэлийн Засаг даргад “алтан хошуу” өргөж дуулдсан. Харин хотын Захирагч“Журмаар олгосон эрхийнхээ хүрээнд иргэдэд шаардлагаа тавьж, хэрэгжилтийг нь хангуулж ажиллаарай. Хотын соёлыг хэвшүүлэхэд та бүхний оролцоо тун чухал шүү” хэмээн зоригжуулна билээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварын үедхороо, хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагаар ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээллэх, олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллаж буй юм байна.
18:30: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы ажил өндөрлөх тийшээ хандсан тул сиймхийг ашиглан цөөн асуултад хариулт авсан юм.
-Таны хувьд нийслэлийн Засаг даргаар ажиллаад жил гаруйн хугацаа л өнгөрч буй хэдий ч ээлжит сонгууль болж бүрэн эрхийн хугацаа тань дуусах дөхөж байна. Тиймээс энэ ажлыг авахдаа юу бодож, төлөвлөж байв, түүнийгээ хэрэгжүүлж, санасандаа хүртэл ажиллаж чадав уу гэж асуумаар санагдлаа?
-Ажил авахдаа би “Гурван зүйлд анхаарч ажиллана.Нэгдүгээрт, утаа, агаарын бохирдлыг бууруулах, хоёрдугаарт, нийтийн тээврийн үйл ажиллагааг сайжруулж, шинэчлэх, гуравдугаарт, хотын өмнө тулгамдсан олон ажил, асуудалтай холбоотой хариуцлага, зохион байгуулалт, ил тод байдлыг сайжруулна.Хийх ажлыг холоос хайхгүй” гэж хэлсэн.Хотын орчин, нөхцөлийг сайжруулах, иргэдийн ажиллаж, амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх ажил эргэн тойронд дүүрэн байгаа учраас шинэ содон зүйл холоос эрж хайх шаардлага алга.
Өнгөрсөн хугацаанд төлөвлөсөн олон ажлаа эхлүүлсэн.Мөн өмнө нь эхлүүлсэн, хийхээр төлөвлөсөн байсан үргэлжлүүлэх ёстой ажил, зам, дэд бүтэц, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, чанартай гүйцэтгэх, уялдаа холбоог нь хангахад анхаарч ажиллалаа.
-Агаарын бохирдол, утааг бууруулах зорилт үр дүнд хүрч эхэлсэн. Үүнд танайхны хувь нэмэр их бий байх?
-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой Засгийн газрын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэхэд нийслэлийн олон мянган ажилтан, албан хаагч хамтарч ажиллаж, ямар ч байсан агаарын бохирдлыг бууруулж болох юм байна гэдэгчигээ гаргасан. Түүхий нүүрсийг халж, сайжруулсан түлш хэрэглэснээр энэ өвөл агаарын бохирдол 50 хувь буурсан. Хоёр дахь үйлдвэр ирэх намар ашиглалтад орсноор хотын утаа 80 хувь хүртэл бууруулна гэсэн тооцоотой ажиллаж байна.
-Гэр хорооллын барилгажилт зогсчихлоо гэсэн шүүмжлэл мэт сэр сонсогддог. Орон сууцжуулах талаар ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ?
-Гэр хорооллоо барилгажуулах, орон сууцжуулах төслүүдээ эрчимжүүлж байгаа. Олон айлыг орон сууцанд оруулах боломжийг нь бүрдүүлэх гол суурь бол дэд бүтэц. Үүнийг шийдэх Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй яваа. Гэр хороололд эдгээр дэд төвийн бүтээн байгуулалт хийгдсэнээр цахилгаан, дулаан,цэвэр, бохир ус, зам тээвэр, харилцаа холбоо, цаашилбал үерийн далан, суваг шуудуу гээд хотын төвд байдаг бүх дэд бүтэц энд бий болно гэсэн үг.Тухайлбал, өнөөдрийн очсон Сэлбэ дэд төвийн дулааны станц ашиглалтад орсноор тэр хавийн айл өрхүүд илүү тохилог, ая тухтай амьдрах, орчин үеийн орон сууц, төвийн шугамд холбогдсон хувийн сууцанд амьдрах боломж бүрдэнэ.Өнгөрсөн арваннэгдүгээр сард Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн усан сангаа хүлээгээд авчихсан.
Мөн айл өрхүүдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр, Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрийгхэрэгжүүлж байна. Иргэд заавал ипотикийн зээлд хамрагдахгүйгээр газраа байраар солиодорон сууцанд орох, эсвэл байрандаа амьдрангаа түрээсийн мөнгөн дээрээ орлогодоо нийцүүлжтодорхой хэмжээний нэмэлт төлбөр төлөөд 5-10 жилийн дараа өмчлөх боломжтой болсон.
Гэр хорооллын дахин төлөвлөлт гэж яриад баахан хүмүүс хохироочихсон, гэр оронтой үлдсэн, үлдээгүй гэсэн хэл ам гардаг, газраа чөлөөлж өгөөд түрээсийн байранд орчихдог, барилгын компани нь барилгаа барьж чадахгүй алга болчихдог, дараа нь байр ч үгүй, газар ч үгүй, орох орон ч үгүй болдогявдлыг таслан зогсоож, байраа эхэлж барьчихаад, айл өрхүүдийг барьсан байрандаа оруулжгазрыг нь чөлөөлөх маягаар ажиллаж байгаа. Ингэхдээ нэг гудамж биш, нэг хэсгээр нь, 5-10 га-гаар нь чөлөөлж, орчин үеийн хэрэгцээ, шаардлагыг хангасан цогцолбор хотхон хэлбэрээр барьж байна. Иргэд байр авахдаа хүүхдүүдийнхээ өмсөж зүүх, идэж уухад зарцуулах ёстой хэдэн жилийнхээ цалин орлого, хамаг бүхнээ барьцаалдаг. Гэтэл тэгж авсан байр нь чанаргүй, аюулгүй байдлаа хангаагүй байвал ямар олиг байх вэ. Тиймээс чанар, аюулгүй байдлыг чухалчлахыг зорьж байгаа.
Гэр хорооллоо барилгажуулах, хотын төвлөрлийг сааруулахад үндсэндээ хоёр чиглэл баримталж байна. Нэгдүгээрт, байгаа орчноо сайжруулаад, амины болон нийтийн орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлнэ. Хоёрдугаарт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ, ачаа тээвэр, банк санхүү, гадаад, дотоод худалдаа гэх мэтээр төрөлжүүлсэн шинэ хотуудыгУлаанбаатархотын зуункм-ийнрадиус дотор байгуулж,20 жилийн хугацаанд хөгжүүлнэ.
Хотын ажлыгсонгуулийн дөрвөн жилээр төлөвлөх ямар ч боломжгүй. Сонгуулийн дөрвөн жилээр хамаг ажлаа төлөвлөдөг нь бидний гол алдаа шүү дээ. Сонгууль болдгоороо болж, улс төр явдгаараа явж, улс, хотын ажил түүнээс хамаарахгүй, хөгжлийн баримт бичгийнхээ дагуу үргэлжилдэг байх ёстой.
-Хот бодлогын баримт бичгүүдээ боловсруулж, батлуулсан байх аа?
-2030 он хүртэл Улаанбаатарыг хөгжүүлэх хэтийн зорилтыг баталж, хэрэгжүүлж эхэлсэн. Энд эхлээд Хүн төвтэй бодлого буюу хүнээ хөгжүүлэх талаар тусгасан. Энэ хүрээнд хүнийхээ аюулгүй байдлыг хангая, амьдрах орчныг сайжруулъя, ажилтай орлоготой болгоё, төрийн албан хаагчдаа хариуцлагатай, ил тод нээлттэй болгоё гэсэн зорилтууд бий. Хоёрт нь,Орчин төвтэй хөгжил буюу хүрээлэн буй орчноо сайжруулах зорилт тавьсан. Үүнд дэд бүтцээ хөгжүүлье, ногоон байгууламжбий болгоё, утаа,хөрсний бохирдлоо багасгая, аюулгүй байдлыг хангая гэсэн зорилтууд багтана. Гуравдугаарт,Төлөвлөлт төвтэй шийдэл буюу хэтийнтөлөвлөлтөө сайтар боловсруулан гаргаж байж, төсвийн хөрөнгийг үр дүнтэй,уртхугацаандөгөөжөөөгөх,технологидсуурилсанхөгжлийг бүтээх болно. Эдгээр гурван зарчмыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигттусгаж, нийслэл Улаанбаатар хотынхоо ирээдүйн хөгжлийн дүр зургийг тодорхойлсон байгаа.
Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулаад УИХ, Засгийн газарт өргөн барьчихсан. Уг ерөнхий төлөвлөгөөнд нийслэл зургаан дэд төвтэй, дагуул хотуудтай байхаар тусгасан.
-Өнөөдөр бүтээн байгуулалтын ажилтай танилцаж явахдаа та “Стандарттай хот” гэж олон удаа ярилаа?
-2020ондУлаанбаатархотыгстандарттайхот болгож хэвшүүлэх зорилго тавьсан. Стандартгүйгээр хотын хөгжлийг ярих ямар ч боломжгүй. Гэр хорооллын айл өрхүүдийн ажил амьдрал дахь асуудал, хүндрэлийг шийдэхгүйгээр хотыг хөгжүүлж байна гэх утгагүй. Тиймээсстандарттайболгоё, гудамж талбайгаа цэгцэлье гэж байгаа юм. Жишээ нь, шинээр баригдаж буй замын ажлуудад 1 метрийн диаметртэй ус зайлуулах суваг хийнэ гэх мэтийн зайлшгүй байх ёстой стандартыг чанд мөрдөхийг шаардаж байгаа. Тэгвэл замын чанар сайжирч, нас уртасна. Орчин тойрон нь чүер усанд автахгүй. Явган хүний зам ч ялгаагүй, өөрийн гэсэн стандарт нормтой байх ёстой.Жилийн насгүй нүд хуурсан юм хийлгэхгүйг гэж зорьж байгаа.
-Нийтийн тээврийн шинэчлэл гэдэг бас их анхаарал татахаар сонсогдож байсан?
-Нийтийн тээврийг шинэ түвшинд гаргаж, олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлэн, хөгжингүй хотуудын хэмжээнд хүргэе гэж зорьж, зохих тооцоо судалгааг хийсэн. Нийтийн тээвэр гэдэг чинь ганц автобус биш шүү дээ. Цахилгаан соронзон галт тэрэг, такси, бизнесийн, аялал жуулчлалын, сургуулийн гээд тухайн хэсгийн онцлог, хэрэгцээнд тохирсон автобустай болж,зам,дэдбүтцийнхээдаац, орц гарцыг нэмэгдүүлж байж түржрэлээс гарах боломжтой гэж үзэжбайгаа.Энэ ажлыг 2025 он гэхэд хийж хэрэгжүүлж, үр дүнг нь үзэх боломжтой.
-Хотын соёл гэдэг аян өрнүүлсэн байсан. Хотын соёл гэж таныхаар юу вэ?
-Хотын соёл гэдэг том агуулгатай ойлголт. Энэ бол хотын, цаашлаад энэ улсын түүх. Соёл иргэншилхурдтай өөрчлөгдөж буй энэ үед хотын соёлыг ярихгүйгээр, иргэний хандлагыг өөрчилж, үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлэхгүйгээр хотоо сайхан болгож, аюулгүй орчинг бүрдүүлэх боломжгүй. Тиймээс хотын соёлыг төлөвшүүлье гэж ярьж байгаа юм. Энэ бол гоё ганган хувцас өмсөөд явах тухай биш, хотоо цэвэр цэмцгэр сайхан байлгахад санаа тавих, наад зах нь хог, шүлсээ таарсан газартаа хаядаггүй төлөвшилтэй болох, цаашилбал, аюулгүй орчныг бий болгоход хувь нэмэр оруулах, хувь хүнийхээ хандлагыг өөрчлөх тухай юм.
-Төв талбайнурд талын цэцэрлэгт хүрээлэнг усан оргилуур болгох төсөл тань нэлээд хэл ам дагууллаа.Энэ ажлыг заавал хийнэ гэж хүмүүсийн эсэргүүцэл, шүүмжлэлийгсөрж зүтгээд буй шалтгаан нь юу вэ?
-Хотын төлөвлөсөн ажилхийгдэнэ.Энэболхоёр хоногт шийдээдхийх гэж байгаа ажил биш. Жилийн өмнөөс төлөвлөж, тооцоо судалгаа хийгээд, зураг төслийг нь боловсруулчихсан, төсөв хөрөнгийг нь баталчихсан юм. Сонгууль дөхөж улс төрийн халуурал эхэлчихсэн учраас л талбайн урдах цэцэрлэгийн тохижилтыг барьж авч, улс төрийн жижиг сажиг тоглолт хийххэрэгсэл болгочихоод байна. Тиймээс хотын ажил явдгаараа явна гэж байгаа юм.
Хотын ажил гэдэг зөвхөн талбайн урдах цэцэрлэгийн тохижилт биш.Бүх дүүрэгт, хотын өнцөг булан бүрт тохижилтын ажил өрнөж байгаа. Тэднийг бас очиж үзэх хэрэгтэй. Хот есөн дүүрэгтэй, 1.5 сая хүн амтай. Хотын үндсэн ажлуудын нэг бол орчин нөхцөлөө сайжруулах, тохижилт үйлчилгээ хийх, өнгө үзэмж нэмж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх. Энэ ажил гэр хороололд ч, хотын төвд ч хийх л ёстой. Өнгөрсөн онд ажлаа авснаас хойш хэд хэдэн томоохон ажил төлөвлөж, эхлүүлсэн. Одоо бүгд зэрэг хийгдэж байгаа. Хэн нэгэн улстөржүүлэхээр ажлаа зогсоогоод байвал энэ ажлууд явахгүй шүү дээ.
Хөгжиж буй хотыг тэнгэрт тэмүүлсэн өргөгч цамхагийн тоогоор хэмждэг гэдэг. Хэдий олон өргөгч цамхаг ажиллаж байна, тэр тоогоор бүтээн байгуулалт өрнөж байдаг болохоор тэр. Коронавирус гээд бүх салбарын ажил зогсонги, царцангидуу байгаа энэ өдрүүдэд нийслэлийн захийн дүүргүүд, гэр хороололд техникийн дуу тасрахгүй нүргэлж, ажил өрнөжбуйг харах сайхан байлаа. Олон жил яригдаж, бараг л мартагдаад байсан дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажил эхэлж, алдаа оноотой, удаан ч гэсэн урагшилж байгаа юм байна. Төлөвлөсөн, танилцуулснаараа ажил хэрэг болбол дэд төвүүд байгуулагдсанаар гэр хорооллын ирээдүй гэрэлтэж,моданд орох цаг ойрхон санж.
эх сурвалж : npost.mn