МЭДЭЭЛЛИЙГ ШУУД ХҮРГЭХЭЭР GOGO БАГ АЖИЛЛАЖ БАЙНА.

Түрээслэгчдийн зүгээс өмнө нь мэдэгдэл хүргүүлэхгүйгээр ус, цахилгааныг нь тасалсанд ийн эсэргүүцлээ илэрхийлж байна. Холбогдох албаныхан тодорхой арга хэмжээ авах хүртэл жагссаар байна хэмээн тэд хэлж байв.


   16 цаг 32 минут2020.03.25


   16 цаг 29 минут2020.03.25

“Түрээслэгчид дунд өрх толгойлсон ээжүүд олон бий. Ихэнх түрээслэгчид зээлтэй. Гэтэл гэнэт биднийг хөөгөөд гаргах гэж байна. Бид үнэхээр бухимдаж, сэтгэлзүйн хүнд байдалд орж байна. Өндөр албан тушаалтнууд төсвөөс хулгай хийгээд амьдарч болж байна. Гэтэл хөдөлмөрөөрөө амьдарч буй ард  иргэдийг хэцүү байдалд оруулж байна. Уржигдар ус тасалсан, өнөөдөр тог тасаллаа. Түрээслэгчдийг нэг өдөр гудамжинд гаргаж байна” хэмээн түрээслэгчдийн төлөөлөл ярив. 



   16 цаг 13 минут2020.03.25

“Урт цагаан”-ыг нураах шийдвэр гарсантай холбогдуулан түрээслэгчид зам хаан жагсаж байна.

Тэд “Цар тахлын үеэр иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байна. Усаар ханга. Урт цагаан соёлын өв мөн” гэсэн бичиг бүхий уриалга барин, эсэргүүцлээ илэрхийлж байна.

Энэ талаарх мэдээллийг “Урт цагаан шинэ эхлэл” ТББ-ын цахим хуудсаар лайв хийн мэдээллийг дамжуулсан юм.

Ашиглалтын шаардлага хангахгүй Урт цагааны үйл ажиллагааг зогсоох болно хэмээн Нийслэлийн өмч ашиглалт, удирдлагын газраас мэдээлж байсан. Энэ барилгыг 30 иргэн, ААН нийслэлтэй гэрээ байгуулан түрээсэлдэг ч 200 гаруй иргэн, ААН-д түрээсэлдэг. 

Тус барилга нь анх 1958 онд Хоршоологчдын холбооны хөрөнгөөр баригдаж “Үйлчилгээний артель” нэртэйгээр ашиглалтад орж байсан. Монгол Улсын Их Хурлын 1999 оны “Аймаг, Нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмчид шилжсэн бөгөөд 2000 оны НИТХ-ын 09 дугаар тогтоол, НЗД-ын 194 дүгээр захирамжийн дагуу “Худалдааны гудамж-2005” төсөл хэрэгжиж, 2003 онд Дэд бүтцийн сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 117/232 дугаар тушаал, захирамжийн дагуу Урт цагаан үйлчилгээний төвийг Жуулчны гудамжны шаардлагад нийцүүлэн өөрчлөн зохион байгуулж байжээ.

http://gogo.mn/ О.Хандмаа

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here