АН-ын  нарийн бичгийн  дарга О.Магнай  Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шаардах бичиг хүргүүлж буйгаа юм байна. Тэрээр  иргэн бүрт 1.2 сая төгрөг төрөөс тараахыг шаардаж байгаа гэнэ.  Энэ талаараа “Цар тахлаас болж, бүх дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал болох бодитой нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын хувьд  нэгдүгээр сараас эхлэн хөл хориог өнөөдрийн байдлаар тавдугаар сарын 1-нийг хүртэл сунгасан. 

Энэ хирээр эдийн  засаг хумигдаж, ажилгүйдэл нэмэгдэн үйлдвэрлэл үйлчилгээний салбар бүхэлдээ дампуурах  аюултай нүүр туллаа. Цаашид арга хэмжээ авахгүй цаг алдвал улс орны эдийн засаг бүхэлдээ унах нөхцөл үүслээ.Монгол Улсын Үндсэн хуулийн  тавдугаар зүйлийн  4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасан. Мөн аравдугаар зүйлд зааснаар Монгол Улсын иргэн бүрийн эд, мөнгөний тусламж авах баталгаатай эдлэх эрхийг хангах нь төрийн үүрэг байна гэж тус, тус заасныг үндэслэн Монгол Улсыниргэн бүрт 1.2 сая төгрөгийг дөрөвдүгээр сарын эхний долоо хоногтбагтаан нэн яаралтай олгож эдийн засгийг тэтгэх алхмыг яаралтай хийхийг шаардаж байна гэв.

Эх сурвалж:www.polit.mn Т.САЙХАН

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here