УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 градус дулаан байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр 1-6 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here