Европын улс оронд амьдарч байгаа монгол иргэдийн хувьд хүндхэн нөхцөл байдалд байгааг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлж байна. Хөл хорио тогтоож их сургуулийн дотуур байранд амьдарч байсан гадаад оюутнуудыг гаргах болсон байна.

Тэднийг нутаг буц гэсэн шаардлагыг тавьж эхэлжээ. Зарим хотод олон зуун монгол оюутан нэг дор цуглажээ. Тэд эх орондоо очих хүсэлт байнга ирүүлж байгааг онцоллоо. Дэлхий нийтэд цар тахал хэмээн зарлагдаад байгаа Коронавирусийн тархалт Европын орнуудад эрчимжиж эхлэсэн. Үүнтэй холбоотойгоор Европын орнуудад ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдийн нөхцөл байдал хүндэрч эх орондоо ирэх хүсэлт тавих болжээ.

Тэр дундаа хөл хорио тогтоож сургуулиуд хаагдан, хичээллэхээ больсон олон орон байгаа юм. Тиймээс хичээллэхгүй болсон сургуулиуд Монгол оюутнуудыг эх орондоо харих хэрэгтэйг хэлж дотуур байрнаас нь гаргаж эхлэснийг Гадаад харилцааны сайд хэллээ. Өөрөөр бол барууны орнууд Монгол оюутнуудыг маш боловсноор хөөх болжээ.

Д.ЦОГТБААТАР: СОЛОНГОС УЛСРУУ ДАХИН НЭГ ОНГОЦ ИЛГЭЭГЭЭЧ ГЭХ ХҮСЭЛТ ИХ БАЙНА

Өнөөдрийн байдлаар ОХУ-д 2000 оюутан байгаагаас 800 нь Москва хотод сурдаг байна. Москва хотын сургуулиуд хаагдан хичээллэхгүй байгаа тул Улан Удэ хотыг зорих Монгол оюутнууд их байгаа гэнэ. Хил дээр тулаад ирсэн оюутнуудыг оруулахаас өөр арга байхгүй тул Алтанбулаг боомтоор оруулах асуудлыг судлаж байгааг хэллээ. Үүнээс гадна Солонгос, Японы Элчин сайдын яамны гадна эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлж байгаа иргэд олон байгаа гэнэ.

Манай улс дахин чартер нислэгээр иргэдээ авах эсэхийг онцгой комисс хуралдан шийдвэрлэнэ. Одоогоор яаралтай ирэх шаардлагатай хичнээн иргэн аль аль улсад байгааг судлаж байгаа юм. Маргааш Истанбулаас иргэдээ авч ирэх тусгай онгоц нислэг хийхэд бэлэн болсон. Тус нислэгийг өндөр хяналттай хийнэ гэдгийг онцолсон юм.

http://tv5.mn/М.АРИУНЖАРГАЛ 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here