Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Коронавирусийн тархалттай холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдлыг ярилцлаа. Өчигдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдсан. Иргэдийн хүсэлт, аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, тодорхой шийдвэр гаргасан гэлээ.

Харин гаргасан шийдвэрийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Банкинд нийт 1000 аж ахуйн нэгжээс 1.5 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар санал тавьсан байна. Зохицуулалтын хүрээнд хэрхэн зөөллөх вэ гэдгээ ярилцлаа.

Монголбанкны хувьд банкуудын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх журам байдаг. Активын ангиллын журмыг Сангийн сайдтай хамтран гаргадаг. Коронавирусийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанаас хойш гарсан хүндрэлүүдийн судалгааг гаргаж байгаа. Нийт зээлийн 90 гаруй хувь нь хэрэглээний зээл байна. Тиймээс 90 хоногийн хугацаанд зээлийн хүү, үндсэн төлбөрийг төлөхгүй байхаар шийдвэрлэлээ гэв. Энэ хугацаанд зээлийн үнэлгээ буурахгүй бөгөөд торгууль, төлбөр нэмэхгүй аж. 90 хоногийн хугацаа нь нэгдүгээр сарын 27-ноос тоологдох юм байна. 

Харин зээл төлөх боломжтой иргэн, аж ахуйн нэгжүүд хугацааг хойшлуулахгүй зээлээ төлөх боломжтой.

http://eagle.mn/

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here